horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Их насны уралдаанд Л.Анхбаатарын халзан морь түрүү магнай хүртлээ

post-img

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаанд 161 хурдан хүлэг гарааны зурхайгаас эргэсэн.

Ийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Лхагвадоржийн Анхбаатарын халзан морь түрүү магнайд хурдалж, Ховд аймгийн Чандмань сумын уяач Батчулууны Ерөөлтийн хурдан халтар аман хүзүүдлээ.

Түрүүлж айрагдсан морьд

  1. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Л.Анхбаатарын халзан морь
  2. Ховд аймгийн Чандмань сумын уяач Б.Ерөөлтийн хурдан халтар
  3. Төв аймгийн Заамар сумын уяач Ч.Уламбаярын хүрэн халтар
  4. Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Г.Чинзоригийн дөлгөөн халтар
  5. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уяач Ц.Энхтайваны хул морь
0/1000