Дэлхийн чансааг тэргүүлж буй Италийн теннисчин Янник Синнер Лондон хотноо болж буй Уимблдоны тэмцээний хагас шигшээ тоглолтод Сербийн нэрт тамирчин Новак Жоковичийг хожлоо.
Ингэснээр тэрээр финалд Дэлхийн чансааны хоёрдугаар байрт жагсаж буй Испанийн теннисчин Карлос Алькарастай тоглохоор болж байна.
Өдгөө 23 настай Синнер 57 долоо хоногийн турш Дэлхийн чансааг тэргүүлж байгаа юм. Түүний хувьд Мэргэжлийн теннисчдийн холбооны /ATP/ ивээл дор болдог тэмцээнүүдэд нийтдээ 19 удаа, тэдгээрийн дотор Австралийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн, АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд түрүүлж байсан юм. Мөн Италийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 2023 ба 2024 онуудад Дэвисийн цомыг хүртэж байсан бол ийн Уимблдоны финалд анх удаагаа шалгарлаа.
