Энэ сарын 10-ны 21:40 цагт Дорнод аймгийн цагдаагийн газарт “Хэрлэн сумын есдүгээр баг, 15 дугаар байрны урд согтуу хүн хүн хутгаллаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Шалгалтын ажиллагааг явуулж, Хэрлэн сумын иргэн М гэртээ архидан согтууран, 21:00 цагийн орчимд гэрээсээ гарч, 15 дугаар байрны гадаа тоглож байсан 9 настай Б, 13 настай А нарыг хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Хохирогч хүүхдүүдийг яаралтай эрүүл мэндийн байгууллагад хүргэж, шаардлагатай эмчилгээг хийж эхэлжээ. Сэжигтэн М-ийг саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
2025-07-12 08:49:46
Muu araatan nowsh
2025-07-12 08:27:30
Хайртай монгол нийгэм чинь энэ бна! Ямар бна даа “монголын маш олон” гэсэн малнууд. юу бсан энэ ёрын улсад хүүхэд гаргахгүй шүү.