Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө.
Тавын даваанд: Дархан аварга Н.Батсуурь Улсын начин Б.Чимэдванданг, Улсын аварга П.Бүрэнтөгс Аймгийн арслан А.Нармандахыг, Аймгийн арслан О.Наранбаатар Улсын аварга О.Хангайг, Аймгийн арслан М.Бямбадорж Улсын арслан Ц.Содномдоржийг, Улсын арслан Б.Орхонбаяр Аймгийн арслан Н.Баяржаргалыг, Аймгийн арслан Ш.Отгонтөгс Улсын арслан Э.Оюунболдыг, Улсын гарди Ө.Бат-Орших Аймгийн арслан О.Баярбаасанг, Улсын заан Б.Пүрэвсайхан Улсын начин Х.Цогтгэрэлийг, Аймгийн арслан М.Бэлгүтэй Улсын заан Д.Анарыг, Улсын заан Б.Бат-өлзий Аймгийн арслан Б.Очирхүүг, Улсын заан М.Лхагвагэрэл Улсын харцага О.Мөнх-Эрдэнийг, Улсын начин Э.Батмагнай Улсын заан Д.Хүдэрбулгыг, Улсын начин Б.Түмэндэмбэрэл Улсын заан С.Сүхбатыг давлаа.