Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Сагсанбөмбөгийн шигшээ баг хасагдах шатны тоглолтоо өнөөдөр хийнэ

Сагсанбөмбөгийн шигшээ баг хасагдах шатны тоглолтоо өнөөдөр хийнэ

Монгол улсын сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ баг Хятадын Шэньжэнь хотод болж буй “Азийн аварга шалгаруулах В дивизионий тэмцээн”-ий хасагдах шатны тоглолтоо өнөөдөр хийнэ. Манай баг энэ шатанд Казакстаны шигшээ багтай учраа таарсан. 

    Шигшээ баг хэсэгтээ нийт 3 тоглолт хийж 2 хожилтойгоор хасагдах шатанд шалгарсан билээ. Тодруулбал Тайландын шигшээ багийг 81:74 харьцаагаар хожиж, Ираны багт хожигдсон бол сүүлийн тоглолт болох Күүкийн арлуудын багийг 27 онооны зөрүүгээр хожсоноор ийн хасагдах шатанд шалгарсан юм. 

0/1000