horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

“Labubu” чихмэлийн орлого 350%-иар өсөх хандлагатай байна

post-img

БНХАУ-ын тоглоом үйлдвэрлэгч Pop Mart компани дэлхийг байлдан дагуулж буй “Labubu” чихмэл хүүхэлдэйнхээ ачаар энэ оны эхний хагаст орлого нь гурав дахин, ашиг нь 350 хувиар өсөх төсөөлөлтэй байгааг мэдээлжээ.

Урт чихтэй, арзгар шүдтэй “Labubu” хэмээх чихмэл хүүхэлдэй Blackpink хамтлагийн Lisa, дуучин Рианна зэрэг алдартнуудын эхлүүлсэн сошиал давлагаагаар дэлхийд алдаршиж, өдгөө бараг лангуун дээр гарсан даруйдаа зарагдаж дуусдаг болоод буй. Өнгөрсөн сард  тус хүүхэлдэйний хүн шиг том хэмжээтэй хувилбар нь Бээжин дэх дуудлага худалдаанд 150 мянган ам.доллароор зарагдсан юм.

Зургаадугаар сарын 30-наар дууссан эхний хагас жилд ашгийн хэмжээ нь багадаа 350 хувь, орлого нь 200 хувиар өссөн байх урьдчилсан тооцоо гаргасан бөгөөд тайланд хугацаанд өртгийн оновчлол, зардлын хяналт хийснээр ашигт ажиллагаа нь сайжрахад мөн дэм болсныг Pop Mart онцолсон байна. 

Labubu хүүхэлдэй Pop Mart-ийг 40 тэрбум ам.долларын үнэлгээтэй компани болгоод зогсохгүй Хонконгийн биржид бүртгэлтэй хувьцааны ханш нь сүүлийн нэг жилийн хугацаанд 588 хувиар өсөхөд гол түлхэц болжээ.

0/1000