Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
“Томчууд”-ын хүүхдүүд мансуурсан тухай хэрэг шалгагддаг байсан бол одоо мансуурсан үедээ хүн зодож гэмтээдэг болж байна уу?
- 2025/07/22

- 10 өдрийн өмнө

- 3 мин уншина

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд бусдын биед онц ноцтойгоор халдсан хэрэг гарсан талаар олон нийт шуугьж байна. Уг хэргийн талаар цагдаагийн байгууллага өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 18-19-ний шилжих шөнийн 03:30 цагийн орчимд “Сүхбаатар дүүргийн 3 хорооны нутаг Хүүхдийн 100, Хаан банкны орчимд зодоон болоод байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн” гэх мэдээллийг өгсөн юм.

Хэргийн талаар тодруулбал, хохирогч болох 25 настай Д.С-ийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Cante” гэх шөнийн клубийн гадна энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03:45 цагийн үед утсаар яриад зогсож байхад нь УИХ-ын гишүүн асан, “Жем Групп”-ийн үүсгэн байгуулагч Ц.Цэрэнпунцагийн хүү, 28 настай Ц.Санжаачойпэл, УИХ-ын гишүүн асан, “Эрэл” ХХК-ийг ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын хүү, 29 настай Э.Тэмүүлэн нар онц хэрцгийгээр зодож, гэмтээсэн гэх мэдээлэл гараад байна. Хохирогчийн биед 4 хүн халдсан бөгөөд хохирогчийн ар гэрийнхний мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү болон төрийн албан тушаалтны 2 хүү байсан гэх тайлбар яригдаж байгаа юм. Гэхдээ албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга асан Ж.Болдын хүү, Таванбогд группийн захирал Ц.Баатарсайхан нарын хүүхдүүд холбоотой гэх яриа гарч байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 1-р хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа. Мөн бусдын биед халдсан дээрх хоёр иргэнээс хар тамхины төрлийн бодис илэрсэн гэх мэдээлэл гарсан. Энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулахад, Ц.Цэрэнпунцагийн хүү С, Б.Эрдэнэбатын хүү Т нараас биологийн шинжилгээ авахад мансууруулах бодис илэрсэн нь үнэн гэх мэдээллийг өгч байгаа юм. Мөн тэд өмнө нь олон удаа цагдаагийн байгууллагад шалгуулж байсан бөгөөд бүгд зөрчлийн хэрэг бололтой.

Улс төрч бизнесийн томчуудын хүүхдүүдийн оролцсон байж болзошгүй уг хэргийн хохирогч 25 настай, Д.С-ийн биеийн байдал сайнгүй. Нэг нүд нь харахгүй, нүүр болон хамар цөмрөлттэй, нүүрний ясны олон нийлмэл хугаралтай хэмээн урьдчилсан байдлаар оношлогджээ. Улмаар цаашид хараагүй болж мэдэх хүндхэн нөхцөл байдалтай үүсжээ. Хохирогчийн ар гэрийнхний зүгээс шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байгаа гэдгээ илэрхийлсэн байна.

Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар дээрх хэрэгт зөвхөн УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, Эрэлийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүдээс гадна илүү олон залуус оролцсон гэх таамаг ч яригдаж байгаа юм. Ямартаа ч холбогдогч 2 залууг саатуулж хорьсон боловч хуулиар бол 48 цагаас илүү баривчилдаггүй учраас өнөө орой суллагдах гэнэ.

Өмнө нь улс төрч, бизнесийн томчуудын хүүхдүүд хар тамхины хэргээр яллагдах тохиолдол олон удаа гарч байсан боловч ялаа эдэлсэн түүх цөөхөн байдаг.

УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, дэд сайд асан, цэцийн гишүүний хүүхдүүд хүртэл хар тамхины хэрэгт холбогдож байсан жишээ бий. Хэдэн жилийн өмнө Баянзүрх дүүрэгт байрлах “Роял Кастл” хотхоны 103 дугаар байрны 12 давхраас 21 настай залуу унаж, нас барсан хэрэг гарч байсан бөгөөд хэрэг экс Ерөнхийлөгч Х.Баттулгын эхнэрийн гэрт болж байсан бөгөөд Х.Баттулгын Б.Хүлэгт тэргүүтэй 11 залуус хар тамхины хэрэгт холбогдож байсан ч хэд нь ял авч хэд нь хэргээс мултарсан талаар мэдээлэл алга байна. Төрийн хариуцлагатай албан тушаалтны хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон дараагийн хэрэг бол Эрүүл мэнд, спортын дэд сайд асан Т.Болдбаатарын охин юм. Хар тамхитай тэмцэх газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогджээ. Дэд сайд асангийн охин өмнө ч энэ төрлийн хэрэгт холбогдож шалгагдаж байсан гэдэг. Мөн л хэрэг хэрхэн шийдэгдсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. 2016 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү Цог, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалангийн хүү ч хар тамхины хэрэгт холбогдож байсан тухай яригдаж байсан ч хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар тодорхойгүй үлдсэн жишээ олон бий.

Энэ мэт томчуудын хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогддог байсан бол одоо мансуурсан үедээ бусдыг бүлэглэн зодож, хүнд гэмтээдэг болсныг саяхан болсон дээрх хэрэг бидэнд анхааруулж байна.

- Шинэ
- Хандалттай