horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Шуурхай: Хоёр бөхөөс допинг илэрсэн, гэвч одоо нэрийг нь зарлах боломжгүй

post-img

Монголын допингийн эсрэг байгууллагаас Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын 32 бөхөөс авсан хариуг зарлалаа.

Салбар хорооны нарийн бичгийн дарга Д.Давааням: Үндэсний бөхийн салбар хорооны 01-р тогтоолоор үр дүнгийн удирлага хэрэгжүүлэх багийн салбар хорооны хуралдаанаар Допингийн эсрэг байгууллагатай хамтран ажиллаж байна.

Үндэсний их баяр наадмын 32 бөх, сурын 16 тамирчнаас допингийн шинжилгээ авсан. Гэрээний дагуу 07-дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 45 минутад ХБНГУ-ын Дредзен хот руу илгээсэн. Ингээд шөнийн 02:45 цагт тус хотын лабораторид очсон.

Ингээд 07-дугаар сарын 16-ны өдрийн 43 тамирчны хариу ирсэн. Нийт 48 шинжилгээний хариу ирэхээс 5 хариу ирээгүй. 18-ны өдрийн 20:57 цагт гурван хариу, 22-ны өдөр нэг тамирчны хариу, мөн нэг тамирчны шинжилгээ дуусаагүй байгаа талаар имэйл ирсэн.

Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ариунзаяа: Хоёр бөхийн шинжилгээнээс допинг илэрсэн. Нэг бөхийн шинжилгээний хариу эргэлзээтэй (IRMS) гэсэн хариу ирсэн. Энэ нь зарим нэгэн бодис, даавар хүнээс өөрөөс нь бий болдог, илэрдэг мөн илүү байлгахын тулд гаднаас оруулсан байх боломжтой. Тиймээс тухайн бөхийн хариуг өөрөөс нь илэрсэн үү гаднаас оруулсан гэдгийг нарийн тодруулахын тулд дахин шинжлэх шаардлагатай. Эргэлзээтэй хариуг дахин шинжлэхэд 21-28 хоногийн дотор заавал нягталж шалгадаг. Энэ бол Дэлхийн допингийн эсрэг байгууллагын дүрмийн дагуу хугацаа нь ийм юм. Хэн гэдэг бөхөөс илэрсэн гэдгийг “Wada код” буюу тамирчны эрх үүргийн дагуу тухайн бөхөд танилцуулж, лабораториор баталгаажуулсны дараа олон нийтэд мэдээлнэ.

0/1000