Франц Улсын Парис хотод болсон Физикийн 55 дугаар олимпиадад манай улсын сурагчид 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ. Францын нийслэл Парис хотод олон улсын физикийн 55 дахь удаагийн олимпиад болж өндөрлөсөн юм.
Тус олимпиадаас манай сурагчид хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал, МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Батбаяр, 11 дүгээр ангийн сурагч Э.Ичинбат нар мөнгөн медалийн эзэн болжээ. Харин нэгдүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Мөнх-Оргил, “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Азжаргал “Абсолют-Элит” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Энхтөгс нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ.