Өнөөдрийн байдлаар нийслэлд гурван байршилд зам хааж, шинэчлэх ажил хийгдэж байна. Тодруулбал, Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, наймдугаар сарын 4-ний 6:00 цагт нээхээр ажиллаж байгаа юм. Мөн Халдвартын эцсийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Намьянжугийн гудамжнаас зүүн тийш Халдвартын эцэс хүртэлх авто замыг энэ сарын 28-ны 23:00 цагт хааж, энэ сарын 31-нд нээх юм.

Харин Шархадны авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Газарчны уулзвараас Цайз 16-гийн уулзвар хүртэлх авто замыг 23:00 цагт хааж, энэ сарын 29-нд нээх юм.
10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж байгаа бөгөөд өчигдөр засварын хийх хугацаа хойшилжээ.

Иймд иргэд, жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.