Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Г.Ариунтунгалаг: Ажилд орохыг хүлээгээд суух биш, өөрөө ажлын байраа бий болгох хэрэгтэй
- 2025/07/25

- 26 өдрийн өмнө

- 5 мин уншина

Г.Ариунтунгалаг МУБИС-ын НХУС-ийг нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн, шинэхэн боловсон хүчин. Тэрээр өөрийн туршлага, ур чадвараа товч бичиж багшийн ажлын зарын группт оруулжээ. Шинэ төгсөгчид ажилд орох хүсэлтээ явуулаад ажил олгогчоос эргэж залгахыг хүлээгээд суудаг. Харин өөрөө ажлын байраа бий болгох хэрэгтэйг тэрээр онцолсон юм. Тиймдээ ч оюутан байхдаа хаанаа ажилламаар байгаагаа тоочигложээ. Тэр шинэ боловсон хүчнийг туршлагагүй гэж битгий голоорой. Хүн сурна, сайжирна. Сайжрах боломжийг олгож хамтран ажиллаасай гэлээ.

–Бидэнд өөрийгөө танилцуулаач.

Сайн байцгаана уу. Намайг Г.Ариунтунгалаг гэдэг. 2025 онд МУБИС-ын НХУС-ийг нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Одоогоор ажиллах сургуулиа хайгаад явж байгаа.

–Шинэ төгсөгч, залуу боловсон хүчний хувьд ажлын байр олоход ямар хүндрэл тулгарч байна вэ?

Ажлын байр хайхад хүндрэлтэй тал бараг байхгүй байна. Миний хувьд багшийн ажлын зарын гурван группт орсон. Тэнд бичсэн зарууд руу залгаад холбогдохоор мэдээллээ дутуу өгсөн л дөө. Зүгээр нийгмийн ухааны багш ажилд авна гээд доор нь утсаа бичсэн байдаг. “Багш ажилд авна гэсэн байна, хаана юм бол” гэхээр Хан-Уул, Баянзүрх дүүрэгт гээд хаягаа хэлээд л орхичихдог. Хувийн сургууль уу? улсын сургууль уу? гээд цааш нь лавлаж асуухаар манай ажил жигдрээгүй, наймдугаар сард ирээд асуучих гэх мэтээр хариулдаг нь бага зэрэг хүндрэлтэй санагдсан. Тиймээс байн байн хүмүүс рүү залгахгүйгээр “Би ийм ур чадвартай, туршлагатай хүн байна. Танай байгууллагад би тохирч байвал надтай холбогдоорой” гэдэг байдлаар ажилд горилсон товч өргөдлөө бичиж групп руу оруулсан.

–Оруулсан зарынх нь дагуу холбогдсон сургууль, байгууллага бий юу?

Уржигдар буюу долдугаар сарын 23-нд хоёр группт зараа оруулсан. Одоогийн байдлаар надтай 27 сургууль холбоо барьсан. Холбогдсон сургуулиудаа харсан багшийн ажлын зарын группт зар оруулаагүй сургуулиуд байсан. Тэгэхээр миний оруулсан товч өргөдөл ач холбогдлоо өгсөн гэж харж байна. Миний холбогдсон “наймдугаар сард ирээд асуучих” гэсэн сургуулиудаас ч над руу эргэж холбогдсон. Яах вэ би танайх руу ярьсан шүү дээ гэж хэлээгүй л дээ. Мэдээлэл өгөхгүй хаяад байсан газруудаас эргээд холбогдохдоо шинэ төгсөгч юм байна, мэтгэлцэх ур чадварыг чинь харж байна, боломжтой. Наймдугаар сараас ажил жигдэрнэ. Гэхдээ үүнээс өмнө захирал, менежерийнхээ дугаарыг өгье гэж байгаа нь миний цаг хугацааг хэмнэж, мэдээллээ бүрэн авах боломжтой болгосон.

–Ажлын байр горилж буй төгсөгчдийн хандлагыг чи юу гэж хардаг вэ? Төгсөгчид юун дээр алдаж байна.

Шинэ төгсөгчид маань багш намайг нэг сургуультай холбоод өгчих байх, өөрсдөө ярихгүй бол би юу гэж холбогдох вэ гэсэн хандлагатай байдаг. Энэ бол нууц биш шүү дээ. Эдгээрийг хүлээхгүйгээр өөрөө ажилд орохыг хүссэн сургууль руугаа залгах, эсвэл үнэхээр хаана ажиллахаа мэдэхгүй, ажлын байр олдохгүй байвал зар тавиад “Энд нэг ийм хүн байна шүү” гээд өөрөө ажлын байраа бий болгох хэрэгтэй гэж боддог.

Би оюутан байхдаа энэ сургуульд ажиллавал гоё юм байна гээд хоёр сургууль тоочиглочихсон байсан. Гэтэл тэр сургуулиудаас надтай холбогдсон. Одоо эндээс гараад очиж уулзана гээд цагаа тохирчихсон байгаа.

–Тус хоёр сургуулиа хэрхэн сонгосон бэ? Ямар шалтгаанаар ажилламаар байгаагаа тодорхойлсон бэ?

Хоёр сургууль маань Улаанбаатар хотод байдаг. Нэгдүгээрт гэртэй минь ойрхон. Улаанбаатарын түгжрэл ямар байдгийг хүн бүр мэднэ шүү дээ. Тийм болохоор түгжрээд ажлаасаа хоцорчихлоо, хол гэртэй гэсэн шалтаг тоочихгүйгээр ажлаа үр бүтээмжтэй байлгах талаас сонгосон. Хоёрдугаарт түр биш үндсэн орон тоон дээр ажиллах хүсэлтэй буй.

–Ажил олгогчоос гаргадаг алдаа, дутагдлыг шинэ төгсөгчийн хувьд юу гэж хэлэх вэ? Ихэнх ажил олгогчид ямар алдаа дутагдалтай байдаг вэ?

Дадлагын хугацаанд болон энд тэнд ажиллаж байсан цагийн ажил зэргээ дүгнээд хэлэхэд хамгийн дутагдалтай зүйл нь байгууллагад бугшсан соёл. Өөрөөр хэлбэл олон жил ажиллачихсан учраас сайн ч бай муу ч бай шинэ ажилтны мэргэжлийн зүгээс хандаж байгаа хандлагыг өмөөрдөг, хамгаалдаг. Үзэл, бодлоо хэлэхээр “Чи шинэ хүн юугаа мэдэх вэ” гэсэн хандлага хүмүүсийг залхаах нөхцөлийг бий болгодог гэж боддог. Энэ хандлага боловсролын байгууллагад харьцангуй гайгүй л дээ.

–Г.Ариунтунгалаг багш мэргэжлээрээ ажиллахдаа юуг нэн тэргүүнд баримталж ажиллах вэ? Багшийн ёс зүйн асуудал гээд гардаг шүү дээ. Тэр тал дээр юу хэлэх вэ?

Би өөрийгөө ёс зүйг сайн баримталдаг гэж боддог. Багш мэргэжлээр сурч байгаа оюутнууд “Багшийн ёс зүйн хичээл”-ийг сонгон судлах хичээлээр судалдаг. Цаашдаа заавал судлах хичээл болох байх. Ёс зүйн хичээлийг судалсан, судлаагүй ч бай хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавиад, мэргэжлийн нэр хүндээ өндөрт өргөж ажиллахад болно доо гэж бодож буй.

Туршлагатай байж үзээгүй болохоор миний хэлж байгаа зүйл шинэ хүний талаас сонсогдож байгаа байх. Гэхдээ шинэ боловсон хүчнийг туршлагагүй гэж битгий голоорой. Төгсөөд ирж байгаа учраас бидэнд дадлагын хугацаанаас өөр туршлага байхгүй. Хүн сурна, сайжирна. Сайжрах боломжийг олгож хамтран ажиллаасай гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Баярлалаа.

- Шинэ
- Хандалттай
2025-07-26 02:24:50
Ёстой мундаг охин шүү.