Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 28-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 12969, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 109, гэрээр 128, эдгэрсэн 12722, Хавьтал 93022 нас баралт 10 байна. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Улаанбурхан өвчний вакцинжуулалт эхлээгүй байх үед нас баралтын талаас илүү хувийг уг өвчнөөс болж хүндэрч нас барсан тохиолдлууд эзэлж байсныг бид мартаж болохгүй. Маш хүнд явцтай, хүүхдийн амь насыг богино хугацаанд үхэлд хүргэх эрсдэлтэй улаанбурхан өвчнөөс вакцинаар сэргийлэх боломжтойг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна.