Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр өглөө 08:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх болон танилцах асуудлуудыг дурдъя. Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулах ажлын явц, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай ЗГ-ын тогтоолын төслүүд, Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил болон ДЦС3-ын сэргээн босголтын ажлын явцтай танилцах, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хооронд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай хэлэлцээрийн төсөл, Монгол-Хятадын Экспо арга хэмжээний бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах Ажлын хэсэг байгуулах болоод бусад асуудлуудыг хэлэлцэж байгаа юм.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг ЗГ-ын хурлаар хэлэлцэж байна
- 2025/07/30
- •
- 18 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай