horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Төсөвт иргэдийн саналыг тусгана гэдэг хий “попрол” байх вий!

post-img

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд олон нийтийн саналыг авч эхлэх талаар мэдээлэл өгсөн юм.

Манай улс сүүлийн 20 гаруй жил төсвөө чамбай баталж чадалгүй жил бүр 1-2 удаа тодотгож ирсэн уламжлалтай. Төсвөө төлөвлөж чаддаггүй энэ алдаагаа засахын тулд төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг албажуулж цалинтай болгоод тогтмол төсвийн төсөлд анализ хийлгэдэг болоод жил гаруй болж байна. Гэвч төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн эдийн засагч гишүүдийн зөвлөгөө шинжилгээг “нохой хуцсан чинээ” авч хэлэлцдэггүй төр засаг энэ удаа иргэдийн саналыг төсвийн төсөлд тусгана гэдэг амлалтыг өглөө.

Улсын төсвийг төлөвлөхөд иргэд саналаа өгнө гэдэг нэг талаар таатай сонсогдож байгаа ч амьдрал дээр хэр зэрэг биеллээ олж, хэрхэн ажил хэрэг болох нь одоогоор тодорхой бус юм.

Мэдээж иргэдэд тулгамдсан асуудал олон бий. Гэвч иргэн бүр эдийн засагч биш. Том зургаараа эдийн засагт үр өгөөжтэй хувилбарыг иргэд санал болгоно гэдэг эргэлзээтэй сэдэв.

Хэрэв үнэхээр улсын төсвийг батлахад олон ургалч үзэл дутаж, зөвлөгөө санал үгүйлэгдсэн бол төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн орон тооны гишүүдийнхээ санал зөвлөгөөг яагаад тусгаж авалгүй төсвийг баталж ирсэн бэ? гэдэг нь анхаарал татна. Дэлхийгээс хамааралтайгаар эдийн засаг хямарна, нүүрсний үнэ тогтвортой байхгүй зэргийг төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс удаа дараа сануулж байсан ч Л.Оюун-Эрдэнийн засгийн газар огт хэрэгсээгүй. Г.Занданшатарын засгийн газрын төсвийн тодотголд ч эдийн засагчдын зөвлөгөө багтаагүй гэдгийг дурдах учиртай.

Наймдугаар сарын 15-нд Сангийн яам, Засгийн газарт төсвийн төслийг өргөн барих ёстой. ЗГ ирэх оны төсвийн төслийг ахин чамбайруулж, 9 дүгээр сарын 1-нд УИХ-д өргөн барина. Энэ хугацаанд хоёр дахь шатны хэлэлцүүлгийг танхимаар зохион байгуулахыг яам, сайд нарт үүрэгдээд байна. Судалгаа шинжилгээнд анализ хийдэг эдийн засагчдынхаа үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг эрх баригчид иргэдэд таалагдахын тулд иргэдийн саналыг авна гэдэг сурталчилгаа явуулж байна уу гэж хардаж болохоор байгаа юм. Угтаа иргэдэд ирэх оны төсвийн төсөлд саналаа өгсөн байлаа ч түүнийг нь шингээсэн эсэхийг хянах боломж байгаа эсэх нь ч тодорхойгүй байна.

0/1000