horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Чөлөөт нислэгийн ДАШТ-ээс монгол тамирчид 2 мөнгөн медаль хүртжээ

post-img

Дэлхийн агаарын спортын холбоо FAI-с хоёр жил тутам зохион байгуулдаг “Чөлөөт нислэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” 07 сарын 20-27 өдрүүдэд Румын улсын Салонто хотод болж өндөрлөлөө.

Энэ удаагийн ДАШТ-д нийт 46 орны баг, тамирчид оролцсоноос F1Q төрөлд Хэнтий аймгийн Хэрлэн-1 сургуулийн сурагч Ц.Наранболор Women & junior ангиллаар мөнгөн медаль, F1B төрөлд ангилалд мөн тус сургуулийн сурагч Э.Хангал мөнгөн медаль хүртсэн байна. Хоёр тамирчныг Ц.Цогбадрах дасгалжуулагч дасгалжуулж оролцуулжээ.

Ийн Монгол Улсын шигшээ баг Дэлхийд долоодугаар байрт эрэмбэлэгдсэнээс гадна 2027 оны ДАШТ-ийг өөрийн эх орондоо зохион байгуулах эрхээ авчээ.

0/1000