horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Олон улсын олимпын зүтгэлтнүүд Сингапурт чуулав

post-img

Усан спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сингапур улсад энэ сарын  11-нд эхэлсэн. 

Тэмцээний үеэр Дэлхийн Усан спортын Конгресс болж ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг урилгаар оролцлоо. 

Тэрээр энэ үеэр ОУОХ-ны Ерөнхийлөгч,  хатагтай Кирсти Ковентритэй финалын хэд хэдэн тэмцээн уралдааныг үзэж сонирхон ажлын шугамаар уулзжээ.

 Мөн ОУОХ-ны Хүндэт Ерөнхийлөгч доктор Томас Бах, Дэлхийн усан спортын холбооны Ерөнхийлөгч бөгөөд Азийн Олимпын зөвлөлийн Ерөнхий захирал Хусейн Ал-Мусаллам, Зохион байгуулагч Сингапурын ҮОХ-ны Ерөнхийлөгч, сайд Грэйс Фу, Казахстаны ҮОХ-ны Ерөнхийлөгч Геннадий Головкин, Японы ҮОХ-ны шинээр сонгогдсон анхны эмэгтэй Ерөнхийлөгч бөгөөд “Токио 2020”  ЗБХ-ны дарга асан Хашимото Сэйко хатагтай болон Европын Олимпын Хорооны Ерөнхийлөгч Спирос Капралос  нартай уулзаж , Олимпын хөдөлгөөний талаар санал солилцов. 

0/1000