horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Зелжко Васеливич Үндэсний дээд лигийн “Монголианс” багийг дасгалжуулна

post-img

МСБХ-ны 2024-20255 оны улирлын шилдэг дасгалжуулагч Зелжко Васеливич “Mongolians Basketball Team” багийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар болжээ.

Харин өнгөрсөн улирал “Монголианс” багийг удирдаж 2025-2026 оны улиралд Үндэсний Дээд лигт тоглох боломжтой болгож дэвшүүлсэн Д.Лхагваа туслах дасгалжуулагчаар ажиллах аж.

Зелжко Васеливичийн хувьд Үндэсний дээд лигийн аварга “Хасын Хүлэгүүд” багийг хоёр улирал дараалан удирдсан туршлагатай мэргэжилтэн билээ. Харин түүний шинэ ажиллах баг “Монголианс” нь “Налайх Бизон”-ыг хожиж Үндэсний дээд лигт дэвшин тоглох болсон юм. Ийн шинэ баг, туршлагатай мэргэжилтнээр удирдуулж, энэ жилийн лигт хүч сорихоор болж байна.

0/1000