Өнөөдөр Дэлхийн муурын өдөр тохиож байна. Анх 2002 онд International Fund for Animal Welfare (IFAW) буюу “Амьтны сайн сайхны олон улсын сан”-аас муурын талаар олон нийтэд мэдлэг түгээх, хаягдсан, эзэнгүй муурын асуудалд анхаарал хандуулах, гэрийн тэжээмэл амьтдын ач тусыг сурталчлах үүднээс энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болжээ. Энэ өдөр муураа эрхлүүлж, амттан өгч дайлдаг уламжлалтай.
Ингээд та бүхэнд муурын талаарх сонирхолтой 10 баримтыг хүргэе.
1. Муурын тархи хүний тархитай маш төстэй /Муурын тархины бүтэц хүнийхтэй 90%-ийн ижилхэн. Тэд сэтгэл хөдлөл, ой тогтоолт, шийдвэр гаргалт зэргийг боловсруулдаг адил төстэй тархины бүтэцтэй/
2. Муурын хүржигнэх чимээ (purring) нь эмчилгээний хүчтэй /Хүржигнэх чимээ нь сэтгэлзүйн тайвшрал, шархны эдгэрэлт, ясыг бэхжүүлэх нөлөөтэй гэж судлаачид үздэг/
3. Муур зүүдэлдэг /Хүн шиг гүн нойрны үе шаттай бөгөөд тэр үед нүд нь хөдөлж, зүүдэлж байдаг. Таны муур унтаж байхдаа сарвалзаж байвал зүүдэлж байгаа гэсэн үг/
4. Муур хэзээ ч төөрдөггүй /Тэд газарзүйн гайхалтай мэдрэмжтэй. “Homing instinct” гэж нэрлэгддэг. Муур хэдэн км-ийн цаанаас ч гэрээ олж ирсэн тохиолдлууд бий/
5. Муур хүнээс илүү сонсголтой /Муурын чих 180° эргэдэг, мөн хүнээс 2 дахин илүү өндөр долгионыг сонсож чаддаг (20 кГц хүртэлх давтамжтай чимээг сонсоно/
6. Хамар нь хурууны хээтэй адил /Хүн бүрийн хурууны хээ өөр байдаг шиг, муур бүрийн хамрын хээ дахин давтагдашгүй байдаг/
7. Дэлхийн хамгийн алдартай муур /Grumpy Cat Интернэтийн од “Grumpy Cat” (жинхэнэ нэр нь Tardar Sauce) нь соц сүлжээний хамгийн их дагагчтай муур болж, олон сая долларын орлого олж байжээ/
8. Эртний Египетчүүд муур шүтдэг байсан /Хэн нэгэн муурыг санаатайгаар хороосон бол үхлээр шийтгэдэг байжээ. Мөн муур үхэхэд үсээ хусаж гашууддаг байж/
9. Анхны сансарт явсан муур – Félicette /1963 онд Франц улс Félicette нэртэй эм муурыг сансарт илгээж, туршилтаа амжилттай хийж байв. Түүнийг “Astrocat” гэж нэрлэдэг/
10. Муур 100 гаруй төрлийн дуу авиа гаргаж чаддаг /Харьцуулбал, нохой 10-20 төрлийн л дуу авиа гаргадаг. Муур бүр өөрийн “хэл”, “аяс”-тай/