Монгол түмний язгуур өв соёл, үндэсний дархлаа, бахархлын илэрхийлэл, Баянхонгор аймгийн түүхийн цадигт нэрээ мөнхөлсөн эрхэм цолтнуудад хүндэтгэл үзүүлэх мялаалга наадам болон “Хонгорын шигшмэл хурд” уралдаан наймдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд Баянхонгор аймагт болно. Уг наадмын хүчит 128 бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийг өнөөдөр болон маргааш цахимаар бүртгэж байна.
Уг барилдааны түрүү бөх 15 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөх тус бүр 5 сая, дунд шөвгийн бөх тус бүр 1.5 сая төгрөг хүртэнэ. Мөн гурав давсан бөх тус бүр 800 мянга, хоёр давсан бөх тус бүр 300 мянга, нэг давсан бөхийг тус бүр 150 мянган төгрөгөөр байлах аж.