horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Лууль, шарилж тоосоо гөвж байгаа тул харшилтай хүмүүс анхаараарай

post-img

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тооцоолсноор дэлхий дээр 400 сая хүн харшлын ринит (хамрын ханын салст үрэвсэх), 300 сая хүн Гуурсан хоолойн багтраа буюу астма өвчнөөр шаналж байна.

Лууль, шарилжийн төрлийн (хөл газрын) ургамлын цэцгийн тоос агаарт дэгдэх хугацааны урьдчилсан мэдээг тоймлон бичвэл: Завханы Улиастай, Увсын Улаангом, Баян-Өлгийн Өлгийд 7 дугаар сарын 20-ноос, Архангайн Эрдэнэбулган, Хөвсгөлийн Мөрөн, Баянхонгор, Өвөрхангайн Арвайхээр, Говь-Алтайн Алтай, Ховдын Жаргалантад 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 5 үед, Сүхбаатарын Баруун-Урт, Хэнтийн Чингис, Дархан, Төвийн Зуунмод, Улаанбаатар, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн Сүхбаатарт 8 дугаар сарын 8-наас 15-ны үед, Дорноговийн Сайншанд, Өмнөговийн Даланзадгад, Дорнодын Чойбалсанд 8 дугаар сарын 18-наас хойш цэцэглэж, цэцгийн тоосоо гөвөх төлөвтэй байна.

Иймээс лууль, шарилжийн төрлийн ургамлын цэцгийн тоос агаарт дэгдэх хугацааны урьдчилсан мэдээг анхааран ургамлын тоосонд өртөмхий, харшилтай хүмүүст түүнээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

0/1000