horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Ж.Чинбүрэн: Зүрх, судасны үндэсний төв байгуулна

post-img

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

“Өмнөговь аймгийн үнэт цаас гаргах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Өмнөговь аймагт 50 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төсөл юм. Үйлдвэрлэсэн цахилгаанаа төвийн бүс рүү ч нийлүүлнэ, бүс нутагтаа ч нийлүүлнэ. Өмнөговь аймгийн хувьд жил ирэх тусам цахилгаан эрчим хүчний хэрэглээ байнга өсөж байгаа.

Орон нутагт бонд гаргаж болох эрх зүйн орчин бүрдсэн учраас Өмнөговь аймаг 500 мянган ам.доллар хүртэлх хэмжээний бонд гаргаж дулааны цахилгаан станцаа санхүүжүүлэх төслөө хуулийн хүрээнд Засгийн газарт хүргүүлж, дэмжигдлээ. 2022 онд батлагдсан шинэ эрхзүйн хүрээнд 2 дахь удаагаа орон нутгийн бонд гарахаар болж байна. Орон нутаг, Сангийн яам хамтран бүтэн жилийн турш ажлын хэсэг байгуулж ажиллан, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэлээ” гэв.

Түүнчлэн Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

-Бүтэн 24 жилийн турш Люксембургийн Их Вант Улстай зүрх, судасны шалтгаант харвалтыг бууруулах зорилгоор эрүүл мэндийн цогцолбор барьж байгуулах тухай ярилцаж, өнөөдөр тодорхой шийдэлд хүрч чадлаа. Түүхэн өдөр гэж хэлж болно. 15.600 орчим ам метр талбай бүхий цогцолбор юм. Төслийг 56,3 сая ам.доллараар барих бөгөөд санхүүжилтын 32,9 сая ам.доллар Европын сэргээн босголт, хөгжлийн банк, 22,4 сая ам.долларыг Люксембургийн Их Ванч улсаас буцалтгүй тусламжаар гаргана.

Төслийг эхнээс нь дуустал төслийн нэгж өөрөө удирдахаар гэрээнд заасан. Өнөөдөр манай улсад зүрх, судасны шалтгаантай нас баралт 18200 гаруй орчим байгаагаас 6000 орчмыг аварч болох байсан гэсэн судалгаа бий. Тэгэхээр энэ төрлийн тусламж, үйлчилгээг маш өндөр хэмжээнд зохион байгуулж, удирддаг байх ёстой. Энэ ажлыг Улсын 3-р төв эмнэлэг хийгээд, мэдээлэл, арга зүйгээр хангаад ажиллаж байна.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал:

  • “Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил/
  • “Эрүүл мэндийн даатгалын сангийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Танилцуулах асуудал:
  • Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар
  • Нийгмийн даатгалын сангийн өр, төлбөрийг барагдуулах арга хэмжээний талаар
  • Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн барилгын ажлын явцын талаар
  • Монгол Улсын Ерөнхий сайд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажилласан асуудлыг танилцууллаа.
0/1000