Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр /2025.08.13/ Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд могойн хор саармагжуулагч 60 тун ерөндөг хүлээлгэн өглөө. Уг ийлдсийг Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас Катар Улсын Батлан хамгаалах яаманд цэргийн хамтын ажиллагааны хүрээнд хүсэлт тавин авчээ.
Аялал, зугаалга, амралтаар яваа иргэд, тэр дундаа бага насны хүүхдүүд могойд хатгуулсан тохиолдол цөөнгүй бүртгэгдэж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Гэтэл манай улсад могойн хорны ерөндөг байхгүй байсан юм.
