horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дарханд шинэ Нэгдсэн эмнэлэг барьж эхэллээ

post-img

Дархан-Уул аймгийн төвд шинэ Нэгдсэн эмнэлэг барих ажил өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай 2024.04.26-нд зээлийн болон буцалтгүй тусламжийн хэлэлцээр байгуулсан. Уг хэлэлцээрээр авах зээл, тусламжаар уг эмнэлгийг барих юм.

Үүнд нийт 59.9 сая ам.доллар шаардлагатай. Үүний 43.2 сая ам.долларыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас зээлнэ. 5 сая еврог тус банк буцалтгүй тусламж болгон манай улсад хандивлана. 2.4 сая ам.долларыг техникийн туслалцаа хэлбэрээр олгоно. Үлдсэн 8.9 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар гаргана.

Манай улсын Засгийн газар мөнгөөрөө уг эмнэлгийн гаднах дэд бүтцийг татна. Тиймээс шинэ Нэгдсэн эмнэлгийг Дарханы төв замтай холбох авто зам, гэрэлтүүлэг, үерийн даланг татаж эхэллээ.

Шинэ эмнэлэг олон улсын стандартад нийцсэн 4 үндсэн барилгаас бүрдэнэ. 250 хүний ортой, иж бүрэн тоноглосон тус эмнэлгийг 2024-2029 онд 5 жил барьж, төвийн бүсийн иргэдэд үйлчлэх юм байна.

0/1000