Маргаашнаас эхлэн 10 дугаар сарын 15-ныг дуустал авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хүн мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хяналт шалгалт эхлүүлнэ. Энэ хүрээнд ЗӨСҮТ-өөс тарваган тахлын талаар мэдээлэл өглөө.
ЗӨСҮТ: Тарваган тахал нянгаар үүсгэгддэг цочмог халдварт өвчин. Тарваган тахлын нэг уушгины хэлбэр тохиолдоход үүнийг дэгдэлт гэж үздэг. Монгол орны 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Сүүлийн 10 жилд буюу 2015-2024 онд тарваган тахлаар нийт 20 хүн өвчилсөн. Үүнээс 9 нь нас барсан. Эдгээр нь 6 аймгийн 13 сум, Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тарваган тахлын халдвар авсан хүмүүсийн эх уурхайг авч үзвэл 100% тарваганаас халдвар авсан. 66 хувь нь тарвагыг агнах, өвчих, эвдэх үедээ шууд хавьтлын замаар халдвар авсан. 28,6 хувь нь тарваганы түүхий шүүрхий бүтээгдэхүүн идэх буюу хоол боловсруулах замаар, 4,8 хувь нь тарваган бөөс бүүрэгт хазуулах буюу дам халдварын замаар өвчилсөн тоо баримт байна. Халдвар авсан нийт хүмүүсийн дундаж нас 14-55 нас байгаа бол өвчлөлийн нууц үе 2-3 хоног өндөр халуурах, булчирхай томрох шинж тэмдэг илэрдэг.
Иймээс тарваганы түүхий, шүүрхий бүтээгдэхүүн хэрэглэх, нохой зууж ирсэн тарвагад ойртохгүй байж яаралтай мэргэжлийн байгууллагад хандахыг анхааруулав.