horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Узбекистан руу 15 мянган хонь амьдаар нь гаргах гэж байна

post-img

Монгол малын мах Узбекистан улсад эрэлттэй байгаа. Цаашид Монголд боловсруулсан малын махыг шууд тус улсын сүлжээ дэлгүүрүүдэд борлуулах боломжтой болжээ. ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Бүгд Найрамдах Узбекистан Улс (БНУзбУ)-ын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны орлогч сайд Илзат Касимов тэргүүтэй төлөөлөгчидтэй өчигдөр уулзах үеэрээ ийнхүү тохирчээ.  

Хоёр улсын Ерөнхийлөгч нарын харилцан айлчлалын үр дүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон ажлууд богино хугацаанд бодитоор хэрэгжиж эхэлж байгаа аж. Монгол Улсаас Узбек амьд 100 мянган хонь, ямаа худалдан авахаар тохиролцсон. Үүнээс эхний ээлжийн 15 мянган хонийг тээвэрлэхэд бэлэн болсон байна.  

Түүнчлэн хоёр тал хамтран, махны худалдааны сүлжээ бий болгохоор зорьж буй. Үүнд хувийн хэвшил голлох үүрэгтэй оролцоно. Монголын талын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг БНУзбУ-д ажиллахыг урьж, ноос, ноолуурын салбарт ч цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа Узбекистаны тал илэрхийллээ.

0/1000