Улсын хэмжээнд өнөөдрийн 08:00 цагийн байдлаар 2 түймэртэй байна. Эдгээр нь Завханд байгаа аж.
Тус аймгийн Баянхайрхан сумын Төөнт багийн Хамар даваанд энэ сарын 9-нд ой, хээрийн түймэр гарсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 39 дүгээр анги, 43 дугаар анги, 57 дугаар анги болон Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Сонгино Тэс сумын мэргэжлийн анги уг түймрийг 11-ний 18:00 цагт цурманд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Цагаанчулуут сумын Арц багийн Мэргэнсонгино гэдэг газарт 13-нд гарсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газар, Отгон сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумын нийт 66 хүн, 14 автомашинтайгаар унтрааж байна.