Монгол Улсад тулгамдаад байгааг агаарын бохирдлыг бууруулах, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, эрчим хүчний эх үүсвэрийн нэг болох шингэрүүлсэн хийг ашиглах, хэрэглээг өсгөх, хийн түлшний салбарт цаашид хамтран ажиллах боломжийн талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Ч.Чулуунбат Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоо /World Liquid Gas Association/-ны Ерөнхийлөгч Жеймс Роукалыг хүлээн авч уулзаж, ярицлаа. Энэ үеэрээ олон улсын шингэрүүлсэн хийн хэрэглээний өнөөгийн байдал, Монгол Улсын хэрэглээ, хэтийн төлөвийн талаар санал солилцлоо.

Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоо нь 1987 онд үүсгэн байгуулагдаж, 1989 онд НҮБ-ын Эдийн засаг, Нийгмийн Зөвлөлийн дэргэдэх Тусгай зөвлөх статустай болсон бөгөөд дэлхийн 125 оронд үйл ажиллагаа явуулдаг юм.
Тус холбоо нь 2012 оноос “Cooking For Life” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 11 улсын 900 сая орчим айл өрхийн хэрэглээ болох уламжлалт түлшийг байгальд ээлтэй хийн түлшинд бүрэн шилжүүлээд байна.