Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Монгол шатарчдын санхүүгийн байдал бусад улсын чигчий хуруунд ч хүрэхгүй байна

Шатар үүссэн нутагт шатарчид шантарч буй тухай бид өмнөх нийтлэлээрээ хөндсөн билээ. https://time.mn/n/110635 (өмнөх нийтлэлийг энэ холбоосоор орж уншаарай)

Тэгвэл шатар үүссэн эх орны, Дэлхийн шатарчидтай эн тэнцүүхэн өрсөлддөг Монголын шатарчдын цалин хөлс, орлого бусад орны тамирчдын чигчий хуруунд ч хүрэхгүй байна. Мэдээж тамирчдын цалин хөлс, орлогын хэмжээ улс орны эдийн засгийн нөхцөл байдал, спортын бодлого, ивээн тэтгэлгийн боломж зэргээс хамааран, өөр байх нь гарцаагүй. Хэдий тийм боловч адил нэг спортын төрлөөр оюун ухаанаа сорьж байгаа шатарчдын орлого эрс ялгаатай байгааг өнөөдөр дурдахгүй бол болохгүй нь.

Тиймээс Монгол Улсын гавьяат тамирчин, шатрын их мастер Б.Мөнгөнтуул болон Энэтхэгийн их мастер, саяхан Дэлхийн аварга цол хүртсэн 19 настай Дивья Дешмук нарын орлогыг харьцуулан харъя.

Их мастер, МУГТ Б.Мөнгөнтуулын орлого

Б.Мөнгөнтуул мастер бол олон улсын тавцанд тогтмол амжилт гаргаж ирсэн, Монголын нэр хүндтэй тамирчин. “Liquipedia” саитад бүртгэгдсэн мэдээллээр тэрээр 2021-2025 оны хооронд олон улсын тэмцээнүүдээс нийтдээ ойролцоогоор $45,386 шагнал хүртжээ.

Их мастер цолтой тамирчдын хувьд өндөр хэмжээний мөнгөн шагналтай тэмцээн Монголд бараг болдоггүй. Тэрээр Шатрын үндэсний шигшээ багт байдаг учраас сард 1.2 сая төгрөгийн цалинтай. Мэдээж үүнээсээ татвар, шимтгэлээ хасаад, үлдсэн мөнгөө гар дээрээ авна.

Б.Мөнгөнтуул их мастер хамгийн сүүлд Олон улсын шатрын холбооны 2024-2025 оны цуврал гранпри тойргийн тэмцээний гурав дахь цуврал болох Монакогийн гранпри тэмцээнд 1-3 байрыг хуваан эзэлснээр Монголын шатрын спортын түүхэн амжилтын эзэн болсон. Түүний гаргасан энэ амжилт нь манайд анхдагч.

Даанч Засгийн газар, Шатрын холбоо уг амжилтыг үнэлээгүй. Тэр бол сүүлийн 17 жил Дэлхийн шилдэг 100 шатарчны чансаанд тасралтгүй бичигдэж буй тамирчин билээ.

Их мастер, Энэтхэгийн тамирчин Дивья Дешмукийн орлого

Тэгвэл өдгөө дөнгөж 19 настай, Энэтхэгийн 88 дахь их мастер Дивья Дешмук 2025 оны “FIDE Women’s World Cup”-д түрүүлж, $50,000-ын шагнал хүртсэн. Түүний энэ амжилтыг үнэлж, Засгийн газраас нь ₹3 кроор буюу ойролцоогоор 360 мянган долларын мөнгөн урамшуулал олгосон байна. Ингэснээр Дешмук зөвхөн нэг тэмцээнээс $410,000 орлого олжээ.

Тэр манай их мастер Б.Мөнгөнтуулын 5 жилд олсон орлогоос даруй 9 дахин их мөнгө ганцхан жилд авсан байна.

Энэ тоо бол Монгол болон Энэтхэг улсын шатрын спортын талаарх бодлого, төрийн дэмжлэгийн ялгааг тодхон харуулж байгаа баримт юм. Спортын амжилтад Засгийн газрын бодлого, санхүүгийн дэмжлэг ямар чухал нөлөөтэйг эндээс харж болно.

Б.Мөнгөнтуул мастер олон жилийн хөдөлмөрөөрөө Монголын шатрын нэр хүндийг олон улсад өргөж яваа. Гэвч түүний жилийн орлого, санхүүгийн байдал Энэтхэгийн 19 настай их мастерын хажууд тэнгэр, газар шиг ялгаатай байна. Дээрх үзүүлэлт зөвхөн 1 тэмцээн болон 5 жилийн тэмцээний ялгаа шүү.

2019 онд Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс их мастер Т.Мөнхзул хүрэл медаль авсан. Энэ бол Монголын шатрын спортын түүхэнд хамгийн анх Ази тивээс авсан медаль байв. Тэгэхэд Т.Мөнхзулд ямар ч урамшуулал олгоогүй. Олимп, тив, Дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагчид улсаас нэг удаа урамшуулал өгдөг. Гэхдээ шатар олимпын бус спорт гэдгээрээ сарын болон нэг удаагийн урамшуулалд байдаггүй.

Б.Мөнгөнтуул, Дивья Дешмук нар нэг цолтой, ижил түвшний тамирчид ч спортын бодлого, санхүүгийн дэмжлэг, ивээн тэтгэлгийн нөхцөлөөс шалтгаалан, орлогын хувьд огт өөр ертөнцөд амьдарч байна. Монголын шатарчдын амжилтыг илүү тогтвортой, санхүүгийн хувьд баталгаатай болгохын тулд төр, хувийн хэвшил, ивээн тэтгэгчдийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгааг эндээс харж болно.

Ерөнхий сайд Г.Занданшатар та Монголын шатрын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг. Таны нэрэнд ч “шатар” хэмээх үг бий. Та өөрөө ч шатар тоглох дуртай. Гэтэл хэдэн шатарчны тань цалин, урамшуулал Дэлхийн жишигт хүрэхгүй байна. Бүр хаана нь ч шүү!

Энэтхэг улсын төр шатрын их мастерууддаа санхүүгийн дэмжлэг хангалттай үзүүлдэг. Жишээлбэл: Шилдэг залуу шатарчдад зориулсан тэтгэмжийн хөтөлбөр хэрэгжүүлж, 42.3 сая рупи (ойролцоогоор 500,000 ам.доллар) тараасан. 19 настай Дивья Дешмукийн гаргасан амжилт нь Энэтхэгийн шатрын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан гэж тэд үнэлж байна.

Харин Армени улс шатрын их мастеруудаа үндэсний бахархал гэж үзэж, Дэлхийн аваргын тэмцээнээс медаль авбал нэг удаагийн мөнгөн шагнал гардуулдаг. Жишээлбэл: Дэлхийн олимпиадад медаль хүртсэн багийг $10,000–$20,000-оор шагнаж байв.

Харин манай улсад тийм зүйл алга. Шатар ч мөн адил спортын нэг төрөл атал олимпынх бус гэдгээр нь ялгаж, гаргасан амжилтыг нь үнэлэхгүй байгаа нь хэр зөв бэ? Их мастер Б.Мөнгөнтуултай ярилцахад тэрээр “Би 2023 онд Ази тивээс хүрэл медаль авсан. Энэ бол Монголын шатрын спортын түүхэн дэх хоёр дахь медаль. Миний хувьд маш том амжилт. Хэчнээн амжилт гаргасан ч амьдралын баталгаа өгөхөд хүнд. “Цаашаа тоглохоо больё” гээд шатраа орхиж буй олон хүүхэд байна. Шатрын хөгжил маань бага багаар хойшлоод л байна” гэж байсан юм. Тун харамсалтай!

- Шинэ
- Хандалттай