ОХУ-ын иргэд ”Мотор зарна” хэмээн цахим орчинд зар тавьж, монголчуудыг залилж байгааг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Тус улсын 3 иргэн Сүхбаатар аймагт ийм хэрэг үйлджээ. Тэд Хятадад үйлдвэрлэсэн цахилгааны моторыг Японд үйлдвэрлэсэн, өндөр хүчин чадалтай мотор гэж монгол иргэдийг хуурч, өндөр үнээр заржээ.
Мөн Оросын 2 иргэн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутагт монгол иргэдийг яг ийм аргаар залилжээ.