horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Чэндүгийн Дэлхийн наадам хөшгөө хаалаа

post-img

БНХАУ-ын Чэндү хотноо болсон Дэлхийн спортын наадам наймдугаар сарын 7-17 ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

12 дахь удаагийн наадамд 116 улс орон, бүс нутгийн 6679 тамирчин, албаны хүн оролцож, 3942 тамирчин спортын 34 төрлийн 256 тэмцээн уралдаанд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Нийлбэр дүнгээр Хятадын баг тамирчид 36 алт, 17 мөнгө, 11 хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн хүснэгтийг тэргүүлсэн бол Герман улс 17 алт, 14 мөнгө, 14 хүрэл, Украин 16 алт, 14 мөнгө, 14 хүрэл медаль хүртэж хоёрдугаар байрт оржээ.  Харин Армени, Аруба, Намиби, Бермуд, Монтенегро зэрэг орны тамирчид Дэлхийн спортын наадмаас анх удаа медаль хүртсэн байна.

Энэ удаагийн Дэлхийн наадмын үеэр 18 дээд амжилтыг шинээр тогтоож, 55 улс орон, бүс нутгийн тамирчид алтан медаль хүртсэн юм.

0/1000