horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Даатгалын нөхөн төлбөрт 39,1 тэрбум төгрөг олгожээ

post-img

Үндэсний статистикийн хорооноос 2025 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг эхний 7 сарын байдлаар гаргалаа. Бүх төрлийн тээврийн орлого өмнөх оны мөн үеэс 15.1 хувиар буурсан байна. Ачаа тээвэрлэлт, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл мөн буурчээ. Ачаа тээвэрлэлт оны эхний хагас жилд 62.4 сая тонн хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 2.6 сая тонноор буурсан үзүүлэлт юм байна. Үүнд төмөр замын тээвэрлэлт 839.7 мянган тонноор буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл мөн 5.1 хувиар буурсан нь уул уурхай, тэр дундаа чулуун нүүрс, газрын тосны олборлолт буурснаас шалтгаалсан байна.

Түүнчлэн даатгалын нөхөн төлбөрт энэ оны 2 дугаар улиралд 39.1 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 4.9 (14.2%) тэрбум төгрөгөөр өсжээ. Даатгалын хураамжийн орлого эхний хагас жилд 245.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 23.4 тэрбум төгрөгөөр, даатгалын нөхөн төлбөрт 88.2 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 18.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

0/1000