“Буудлын өрөөнд бүлэг хүн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байж болзошгүй байна” гэх мэдээлэл энэ оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 20:20 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Уг мэдээллийн дагуу шалгахад Дорноговь аймгийн нэр бүхий буудлын … тоот өрөөнд 21-22 насны гурван этгээд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэн, мансуурсан байжээ. Мансуурагчдыг үйлдэл дээр нь саатуулан, шалгаж байна. Тэд хэрэглэсэн бодисоо өмнө нь олж аваад, хадгалсан байсан гэнэ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай