Монголын үндэсний бөхийн холбоо 4 дэх салбараа Япон улсад байгууллаа. Салбар хороо нь гадны улсуудад ажиллаж амьдарч байгаа бөхийн зүтгэлтэн, бөхчүүд, иргэдийн оролцоотойгоор Үндэсний бөхөө түгээн дэлгэрүүлэх, Монгол хэл, зан заншил, өв соёлоосоо алсрахгүй байх хэтийн зорилгыг хэрэгжүүлж ажиллаж буй юм.
МҮБХ-ны Япон улс дахь салбар холбооны ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал, нарийн бичгийн дарга, УЗ-ийн гишүүдээр Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, аймгийн арслан П.Батмөнх, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Б.Түвшинбаатар, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, аймгийн арслан Б.Дамба, Японы мэргэжлийн сүмо бөхийн магишира Азүмарюү С.Тодбилэг, чөлөөт бөхийн спортын мастер С.Мөнхсүх, жүдо бөхийн ОУХМ С.Энхчимэг, сагсан бөмбөгийн спортын мастер С.Одгэрэл нар сонгогдон ажиллахаар болсон байна.