Багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж, Боловсролын сайд П.Наранбаяртай өнөөдөр Боловсролын яаман дээр уулзсан. Уг уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн багш нараас “Орон сууцны урьдчилгаа” нэрээр авсан мөнгө болон сар бүр авдаг татварыг юунд зарцуулдаг I voice.mn саитын сэтгүүлч асуулт асуусан юм. Түүнийг асуултаа асууж дуусаагүй байхад Ц.Мөнхтуяагийн туслах түүнээс микрафон булааж авахаар оролдон, улмаар тэд маргалдан, эцэстээ ноцолдсон.
Уг танхимд байсан хэн нэгэн цагдаагийн байгууллагад ханджээ. Түүний дагуу нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.