Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Халх голын байлдаанд амь үрэгдсэн дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
- 2025/08/18
- •
- 2 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

<p>Халх голын байлдааны ялалтын 86 жилийн ойг ОХУ-ын Буриад Улсын Хиагт хотод энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. </p>
<p> Түүхт өдрийг тохиолдуулан Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” хээрийн сургуулийн удирдлага, бүрэлдэхүүний төлөөлөл, орон нутгийн захиргаа, хүүхэд залуучууд 1939 оны Халх голын байлдаанд Хиагт хотоос оролцож амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.</p>
<p>Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний эхэнд Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга бригадын генерал Ц.Буяндэлгэр, ОХУ-ын баатар, хошууч генерал В.А.Белявский нар Халх голын байлдаанд алтан амиа өргөсөн Монгол, Зөвлөлтийн баатарлаг эрс, ахмад үеийнхээ байгуулсан гавьяаг дурдаж, хатуу бэрх дайны хүнд жилүүдэд манай хоёр ард түмэн харилцан нэгэндээ туслаж тохиолдсон бэрхшээл саадыг хамтын хүчээр даван туулсан талаар онцлон тэмдэглэв.</p>
<figure class="wp-block-gallery has-nested-images columns-default is-cropped wp-block-gallery-1 is-layout-flex wp-block-gallery-is-layout-flex">
<figure class="wp-block-image size-large"><img loading="lazy" decoding="async" width="1024" height="682" data-id="111468" src="https://admin.time.mn/wp-content/uploads/2025/08/533499770_1288295806425202_8081734503366738057_n-1024x682.jpg" alt="" class="wp-image-111468" srcset="https://admin.time.mn/wp-content/uploads/2025/08/533499770_1288295806425202_8081734503366738057_n-1024x682.jpg 1024w, https://admin.time.mn/wp-content/uploads/2025/08/533499770_1288295806425202_8081734503366738057_n-300x200.jpg 300w, https://admin.time.mn/wp-content/uploads/2025/08/533499770_1288295806425202_8081734503366738057_n-768x512.jpg 768w, https://admin.time.mn/wp-content/uploads/2025/08/533499770_1288295806425202_8081734503366738057_n.jpg 1280w" sizes="auto, (max-width: 1024px) 100vw, 1024px" /></figure>
<figure class="wp-block-image size-large"><img loading="lazy" decoding="async" width="1024" height="682" data-id="111469" src="https://admin.time.mn/wp-content/uploads/2025/08/534839503_1288296249758491_8526173441741164241_n-1024x682.jpg" alt="" class="wp-image-111469" srcset="https://admin.time.mn/wp-content/uploads/2025/08/534839503_1288296249758491_8526173441741164241_n-1024x682.jpg 1024w, https://admin.time.mn/wp-content/uploads/2025/08/534839503_1288296249758491_8526173441741164241_n-300x200.jpg 300w, https://admin.time.mn/wp-content/uploads/2025/08/534839503_1288296249758491_8526173441741164241_n-768x512.jpg 768w, https://admin.time.mn/wp-content/uploads/2025/08/534839503_1288296249758491_8526173441741164241_n.jpg 1280w" sizes="auto, (max-width: 1024px) 100vw, 1024px" /></figure>
</figure>
- Шинэ
- Хандалттай