horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

The League: Тамирчдын мэдлэггүйн цоорхой лигийн жишигт нийцэхгүй байна

post-img

Өнгөрсөн долоо хоногт “Бишрэлт металл” болон “SG Apes” багууд чөлөөт агент болсон Э.Саруул-Эрдэнийг багтаа нэгтгэсэн тухайгаа тун ойрхон дараалан зарласан. Энэ нь үзэгч, сонирхогчдыг Э.Саруул-Эрдэнэ аль багтай гэрээ хийж, аль багаас тоглох вэ гэж төөрөгдүүлсэн.

Тэгвэл Э.Саруул-Эрдэнэ “Хууль эрх зүйн мэдлэг дутмаг, сэтгэл хөдлөл, хайхрамжгүй байдлаасаа болоод ойлгомжгүй байдал үүсгэлээ. “Бишрэлт металл багт амжилт хүсье” гэсэн мэдэгдэл гаргав. Ингээд тэрээр “SG Apes” багтай гэрээ байгуулж, тус багт нэгдсэн нь ойлгомжтой болов.

Ерөнхийдөө тамирчдын хууль эрх зүйн мэдлэг дутуу нь сагсан бөмбөгийн дээд лигт байдаг асуудал болчихлоо.

Байдаг л асуудал гээд тамирчдын толгойг илээд, зүгээр өнгөрөөгөөд байж болох уу?

Мэдээж аль ч спортын лигт зах зээлээ дагаад, гэрээ хэлцлийн өрсөлдөөн байх нь ойлгомжтой.

Өнгөрсөн улиралд Г.Болор-Эрдэнэ яг ийм асуудал гаргасан. Түүнийг “Металл” багтай гэрээ байгуулж, бэлтгэлд нь оролцож байтал “Эрдэнэт майнерс” баг түүнтэй байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй хэмээн мэдэгдэж, хоёр талд маргаан үүссэн. Г.Болор-Эрдэнийн хувьд “Майнерс”-аас өрсөлдөж, лигээ дуусгасан. Харин “Бишрэлт металл” энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэж мэдэгдэж байсан ч яаж шийдэгдсэн нь нүднээ ил бус болоод өнгөрөв.

Э.Саруул-Эрдэнэ хууль эрх зүйн мэдлэггүйгээс ийм нөхцөл үүслээ гэж тайлбарласан ч хоёр багтай зэрэгцүүлэн гэрээ байгуулж, тохиролцоо хийсэн нь тамирчны хариуцлагагүй байдал яах аргагүй мөн. Нөгөө талд тохиролцоо хийснийг нь мэдсэн атал хуулийн мэдлэггүйг нь далимдуулж, өөр ашигтай санал, гэрээ санал болгосон баг ч буруутай.

Энэ нь зөвхөн нэг тамирчны асуудал биш, Үндэсний дээд лигт нэгдсэн стандарт, журам байхгүй байгаатай холбоотой юм. Багууд гэрээг өөр өөрсдийнхөөрөө боловсруулдаг, тамирчид гэрээний заалтуудыг нарийн ойлгохгүйгээр хоёр талд очиж гарын үсэг зурдаг. Агент менежерийн тогтолцоо байхгүй нь эдгээр асуудлыг бий болгож байна. Тиймээс баг, тамирчдын гэрээний асуудлыг МСБХ анхаарах зайлшгүй шаардлага бий болжээ.

Олон улсад баг, тамирчдын шилжилт хөдөлгөөн, гэрээний асуудлыг хэрхэн зохицуулдаг вэ?

NBA (АНУ): Тамирчин, баг хоёрын хооронд байгуулах гэрээний жишиг нөхцөлийг NBA өөрөө тогтоож өгдөг. Жишээлбэл: Гэрээний хамгийн бага, их хугацаа, цалингийн дээд хэмжээ, шилжүүлгийн журам гэх мэтийг тусгадаг нь тамирчныг хамгаалах төдийгүй багуудын санхүүг тэнцвэртэй байлгадаг.

FIFA (ОУХБХ) тоглогч шилжүүлэх тусгай зохицуулалтыг бий болгосон. Тоглогч хэзээ хэрхэн өөр клуб, баг руу шилжих вэ, шилжилт хөдөлгөөнийг хэзээ хязгаарлах зэрэг дүрэм, журам бий. Хэрвээ үүнийг зөрчвөл тамирчин эсвэл клуб, багийг торгох цаашлаад шилжүүлэхийг хориглосон шийтгэл ногдуулдаг. Энэ нь аливаа зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх, багуудын дундах шударга үйл явцыг хангах зорилготой юм.

Э.Саруул-Эрдэнийн үүсгэсэн асуудлыг МСБХ шийдвэрлэх ёстой. Тухайн тамирчин уучлал гуйгаад, хууль эрх зүйн мэдлэггүй гээд өөрийгөө хаацайлаад өнгөрдөг явдал мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт байж болохгүй. Гэрээний зохицуулалт, агентлагийн тогтолцоог бий болгохгүй бол дахиад ч ийм асуудал үүснэ.

Тамирчин нь өөр багтай нэгдээд явж болдог юм байна. Хамгийн эхэнд санал тавьж зөвшөөрүүлсэн багийн эрх ашиг яах вэ гэдэг асуудал хөндөгдөнө. Тиймээс Сагсан бөмбөгийн холбоо НБА шиг баг, тамирчдын хоорондох гэрээ хэлцлийн стандартыг нэг болгож, жишиг дүрэм тогтоох шаардлагатай байгаа юм.

0/1000