Багш нарын цалинг нэмэхээр Боловсролын сайд тушаал гарган, ажлын хэсэг байгуулжээ. Уг ажлын хэсэг багшийн нэмэлт чиг үүрэг, ачаалалтай уялдуулан цалин хөлсний бүтцэд шинжилгээ хийх, багшийн цалинг нэмэх боломжийг судлах, санал боловсруулах зорилготой юм.
Ажлын хэсгийг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга ахалж байна. Ажлын хэсэгт Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл багтлаа.
Тэс ажлын хэсэг санал, дүгнэлтээ 8-р сарын 30-наас өмнө Боловсролын сайдад танилцуулна.