Стандарт зөрчсөн гэрэл, гэрэлтүүлэх хэрэгсэл тавьсан тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгоог Тээврийн цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв хамтран, газар дээр нь шууд хүчингүй болгож байна. Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв хамтран, шөнийн цагаар Улаанбаатар хот болон орон нутгийн замд тогтмол шалгалт хийж байна.
Тухайн тээврийн хэрэгсэлд тохирсон гэрлийг үйлдвэрлэгч тавьсан байдаг. Гэтэл жолооч нар уг гэрлийг сольж, хурц тод тусгалтай гэрэл тавих нь элбэг. Мөн ойрын гэрлээс хурц гэрэл нэмж тавьдаг. Тэгсэн атлаа машин зөрөхөд гэрлээ шилжүүлдэггүй.

10 kcd гэрэл тавих машинд 100 kcd хүчин чадалтай гэрэл тавьсан байх жишээний. Ийм гэрэл өөдөөс ирж буй тээврийн хэрэгслийн жолоочийн нүдийг гялбуулж, 3-5 секүнд юу ч харагдахгүй болгон, осол гаргадаг хүргэдэг. Тухайлбал: Цагт 80 км хурдтай явж буй жолооч 1 секүндэд 22 м зам туулдаг. Жолооч 3-5 секүнд юу ч харахгүй болж, баримжаа алдах хугацаанд 66-110 м зам туулж байна. Энэ хооронд мал, амьтан дайрах, жалга руу орох, зөрж буй машинтай мөргөлдөх, урдаа явж буй, замын хажууд зогсож буй машиныг харахгүй араас нь мөргөх зэргээр осолддог.
Тээврийн цагдаагийн албаны мэдээлснээр замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 20-30% нь стандарт бус гэрэлтэй байна.