Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн хоёр удаагийн аварга, “ХасуМегастарс” клуб Азийн зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байна.
Тэд тэмцээний “В” хэсэгт Тайвань болон БНСУ-ын багтай учраа таарсан. Ингээд өнөөдөр 15:30 минутаас БНСУ-ын багтай тэмцээний нээлтийн тоглолтыг хийхээр болжээ. “Хасумегастарс” багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын шигшээ багийн тамирчин, “SG Hawks” багийн ахлагч Б.Батсуурь багтсан билээ. Харин тус багийн гол тоглогч, довтлогч С.Нямсүх бэртлийн улмаас энэ удаагийн тэмцээнийг өнжиж байна.