horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

 Т.Мөнхдэмбэрэл Дэлхийн цуврал тэмцээнд оролцоно

post-img

Казахстан улсын Астана хотод пара бочигийн Дэлхийн цуврал тэмцээн наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд болно.

Энэ тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Алтанхундагын удирдлага дор Т.Мөнхдэмбэрэл ВС-1 ангилалд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Пара бочигийн Дэлхийн цуврал тэмцээн жилд 9-13 удаа болдог бөгөөд зуны паралимп, Азийн зуны паралимпын наадамд оролцох эрхийн чансаа олгодог юм. Т.Мөнхдэмбэрэлийн хувьд 2024, 2025 оны дэлхийн цуврал тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.

Тэрээр одоогоор Дэлхийн чансааны 18-дугаар байрт эрэмбэтэй буй. Хэрвээ чансаагаар эхний 10-15 байрт багтаж чадвал “Лос-Анжелес-2028” зуны паралимпын наадамд оролцох боломж бүрдэх юм.

0/1000