horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

ОХУ-ын шатахууны хязгаарлалт Монголд хамаагүй

post-img

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 8 дугаар сарын 18-ны өдөр утсаар ярьж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцжээ. Энэ үеэр ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин ОХУ бензин, шатахууны экспортдоо тодорхой хязгаарлалт хийж буй ч энэ хязгаарлалт Монгол Улсад хамаарахгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилнэ хэмээсэн байна.

Мөн Засгийн газрын тэргүүнүүд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талаар ярилцаж, хоёр улсын Ерөнхийлөгч нарын түвшинд тохирсон асуудлуудыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

0/1000