Монгол Улс, ОХУ-ын зэвсэгт хүчний хамтарсан нисэх бүрэлдэхүүний хээрийн сургалт эхэллээ. Тодруулбал” “МиГ-29УБ” загварын байлдааны сөнөөгч онгоцнууд ОХУ-ын Джида аэродромд газардсанаар хоёр орны цэргийн нисгэгчдийн хамтарсан сургалт эхэлсэн байна. Хээрийн сургалтад оролцож буй манай нисгэгчдийг ОХУ-ын Дорнод цэргийн тойргоос хурандаа А.Нестеров угтан авч хүндэтгэл үзүүлжээ.
ОХУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулж буй энэхүү хамтарсан хээрийн сургуулилалтад байлдааны сөнөөгч онгоцоор оролцож байгаа нь агаарын цэргийн төдийгүй Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэнд гадаад улсад сөнөөгч онгоцоор сургуулилалт хийсэн анхны тохиолдол болж байгаагаараа онцлогтой юм.