horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Баянзүрх суманд газар 3.8 магнитудын хүчтэй хөдөллөө

post-img

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутагт өнөөдөр 11:47 цагт газар 3.8 магнитудын хүчтэй хөдөллөө. ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлтийн төв нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 55 км, Цэцэрлэг сумын төвөөс зүүн хойд зүгт 59 км, Баянзүрх сумын төвөөс баруун зүгт 60 км зайд үүсжээ. 

Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь газрыг хөдөлгөж байгаа хүчийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгаа хүчийг баллаар хэмждэг. 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө.

0/1000