horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Байгалийн хий дамжуулах хоолой 6 аймаг 22 сумын нутгаар дамжина

post-img

ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойн төсөл нь Монгол Улсын 6 аймаг, 22 сумын нутаг дэвсгэрээр нийт 950 гаруй км үргэлжилнэ. Үндэсний хэмжээнд онцгой ач холбогдол бүхий томоохон бүтээн байгуулалт болох юм.  Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Минь Жуантай уулзаж, хоёр улсын харилцаа болон хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцохдоо энэ талаар ярилцлаа.

Энэ үеэр элчин сайд Шэнь Минь Жуан “Байгалийн хий дамжуулах хоолойн төслийг хариуцсан гурван улсын төлөөлөл биечлэн уулзаж, харилцан ярилцах нь зүйтэй” гэдэгтэй санал нэгдэж ойрын хугацаанд гурван талт уулзалтыг зохион байгуулахаар болов.

Уулазлтын үеэр дараах асуудлыг хэлэлцлээ:

  • Худалдааны эргэлтийг ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд бүтээгдэхүүний нэр төрөл, хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх.
  • Хоёр талын худалдааг эрчимжүүлэх,
  • “Монгол–Хятадын экспо” V дахь удаагийн арга хэмжээг зохион байгуулах,
  • Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх,
  • Бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого баримтлах,
  • Онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Хил орчмын аялал жуулчлал болон боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх,
0/1000