horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Мөнх-Эрдэнэ

Иран улс ОУАЭХА-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхээ мэдэгдэв

post-img

Иран улс Олон улсын атомын эрчим хүчний агентлагтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэдгийг Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаэй даваа гарагт мэдэгдэв.

Тэрээр хоёр тал өнгөрсөн долоо хоногт хэлэлцээ хийсэн бөгөөд дараагийн шатны яриа хэлэлцээг ойрын үед явуулж магадгүй байгааг онцолсон байна.

Өнгөрсөн 6-р сард 12 хоног үргэлжилсэн дайны үеэр Израил, АНУ-ууд Ираны цөмийн объектуудыг бөмбөгдсөнөөс хойш ОУАЭХА-ийн байцаагчид тус улсын цөмийн объектуудад нэвтэрч чадахгүй байгаа бөгөөд ОУАЭХА-ийн тэргүүн Рафаэль Гросси объектуудад хяналт шалгалт хийх нь түүний хувьд нэн тэргүүний зорилт хэвээрээ байгаа гэж мэдэгдсэн.

Харин Тегераны зүгээс Иран-Америкийн бөмбөгдөлтөд ОУАЭХА-ийг буруутгаж, тус агентлагийн 5-р сарын 31-ий өдөр гаргасан тайлангийн үр дүнд Иран улсыг гэрээний дагуу хүлээсэн үүргээ зөрчсөн гэж тогтоосон юм. 

“Болсон үйл явдлын дараа бидний харилцааны түвшин өөрчлөгдсөн, бид үүнийг үгүйсгэхгүй. Гэсэн хэдий ч бидний харилцааны хэлбэр шууд хэвээрээ байна” гэж Эсмаил Багаэй долоо хоног тутмын хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Өнгөрсөн сард Иран улсын парламент ОУАЭХА-тай хамтын ажиллагаагаа зогсоох тухай хуулийг баталсан бөгөөд цаашид Ираны цөмийн объектуудад шалгалт хийхэд Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлөөс зөвшөөрөл авах шаардлагатай гэж дээрх хуульд заасан юм.

0/1000