horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

“Улаанбаатар Амазонс” Франц улсад ээлжит тэмцээндээ өрсөлдөнө

post-img

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн чансааны 12-дугаар байрт эрэмбэтэй “Улаанбаатар Амазонс” баг Франц улсад “FIBA 3×3 Bordeaux Women’s Series” тэмцээнд оролцоход бэлэн болжээ. Тэмцээн маргааш эхлэх юм.

Манай баг “C” хэсэгт тэмцээнийг зохион байгуулагч Франц болон урьдчилсан шатнаас Тайланд, Португал, Их Британийн багуудын аль хожсонтой нь тоглох хуваарьтай байна.

     Амазонсын багийн бүрэлдэхүүнд багагүй өөрчлөлт оржээ. Учир нь МУГТ Н.Нандинхүсэл АНУ-ын Флоридагийн их сургуулийн “Пантерс” багт тоглохоор болсон. Ингээд МУГТ О.Хулан, Б.Ариунцэцэг болон Б.Болор-Эрдэнэ дээр нэмэгдээд Amari J’Nae Robinson гэх АНУ-ын тамирчин энэ удаагийн цувралд өрсөлдөхөөр болсон байна.

0/1000