horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас ямар санал, дүгнэлт гаргахаа хэлэлцэнэ

post-img

Засгийн газар өнөөдөр Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар “Экспортыг нэмэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Мөн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачлан боловсруулсан НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас ямар санал, дүгнэлт гаргахаа ярилцана. УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын санаачлан боловсруулсан Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төсөлд Засгийн газраас ямар санал, дүгнэлт өгөхөө ч хэлэлцэхээр товложээ.

Мөн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс 2021-2025 онд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан, 2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн бага ангид заах гадаад хэл, боловсролын цахим шилжилтийн танилцуулгыг сонсоно.

0/1000