horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

3, 4-р ангид англи хэл заах 891 цахим анги бэлэн болгожээ

post-img

Ирэх хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын 668 сургуулийн 3, 4 дүгээр ангийн 4208 бүлэгт 135.626 сурагч сурна. Тэдэнд долоо хоногт 2 цаг англи хэлний хичээл заана. Сурагчдад шаардлагатай сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг хэвлүүлэн, сургуулиудад түгээж эхэлжээ.

Англи хэлний хичээл заахад хэрэглэх цахим тоног төхөөрөмж бэлэн болсон аж. Улсын хэмжээнд цахим анги 891, таблет 30.298, ухаалаг самбар 2543-ыг зэхсэн байна.

3, 4 дүгээр ангид англи хэлний хичээл заах багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг сайжруулахаар Боловсролын ерөнхий газар, “IEDC Pearson Partner Mongolia” хамтран өнөөдрөөс сургалт зохион байгуулж эхэллээ.

0/1000