horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Салах мэргэжлийн хөлбөмбөгийн холбооны оны шилдэг тоглогч боллоо

post-img

Ливерпүүлийн тоглогч Мохамед Салах (PFA) Английн мэргэжлийн хөлбөмбөгийн холбооны оны шилдэг тоглогчийн шагналыг хүртлээ. Ингэснээр Салах энэ шагналыг гурав дахь удаагаа хүртсэн анхны тамирчин болж байна.

Өдгөө 33 настай тэрээр өнгөрсөн улиралд “Ливерпүүл”-ийг аварга болоход гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Түүний хувьд нийт 38 тоглолтод оролцохдоо 29 гоол оруулж, 18 оновчтой дамжуулалт өгсөн.

Мөн Салах Премьер лигийн 2024-2025 оны улирлын шилдэг тоглогчийн шагналыг хүртэж, Хөлбөмбөгийн зохиолчдын холбооны (FWA) оны шилдэг хөлбөмбөгчөөр шалгарчээ.

0/1000