horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

“The MongolZ”-ын залуус ээлжит тэмцээний эхний тоглолтоо өнөөдөр хийнэ

post-img

Саудын Араб улсын Рияад хотноо “Esports World Cup 2025” наадмын Counter-Strike төрлийн тэмцээн өнөөдөр эхлэх гэж байна. $1,250,000-ийн шагналын сантай энэхүү тэмцээнд нийт 16 баг оролцож байгаагаас 15 нь чансааны оноогоор уригдан өрсөлдөж буй.

“The MongolZ”-ын залуус шөвгийн 16-ын тоглолтод “GamerLegion” багтай тоглохоор учраа таараад байна. Хоёр багийн тоглолт өнөөдөр орой 19:00 цагаас эхэлнэ. Тэмцээн хасагдах шугамаар явах буюу нэг хожигдсон баг дахин тоглох эрхгүй болох юм.

0/1000